Таны хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу 100% хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ. Захиалга баталгаажсаны дараа таны бараа 3-4 өдөрийн дараагаас Солонгос улсаас Монголруу Карго ачаагаар гарна.
Карго ачаа буусанаас хойш Улаанбаатар хот доторх хүргэлт 24-48 цагийн дотор хийгдэнэ. ( Улаанбаатар хот болон Хөдөө орон нутгийн хүргэлт үнэ өөр )
Хөдөө орон нутгийн хүргэлт 3-10 хоногийн дотор хийгдэнэ.
Захиалагч захиалгаа 24 цагийн дотор буцаасан тохиолдолд буцаалтын хүргэлтийн төлбөр захиалагч болон худалдагч Super J Store 2 тал тэгш 50%/50% хувааж төлнө. Захиалагч Улаанбаатар хот дотор 18,000₮, Хөдөө орон нутаг 28,000₮ буцаан олголтын мөнгөнөөс суутгаж бодно. Энэ нь худалдан авсан барааны хүргэлт, савлалт зэрэг үйлчилгээ үзүүлсний шимтгэлийг таны төлбөрийг буцаахдаа суутгадаг болохыг анхаарна уу.
Сэтгэл ханамжийн баталгаат хугацаа буцаалт боломжгүй болохыг анхаарна уу. Захиалга худалдан авалтын хийхийн өмнө сайтар бодож захиалга хийгээрэй! Хэрэв худалдан авсан бараагаа гар дээрээ авсаны 24 цагын дотор бараа асуудал гэмтэлтэй тохиолдолд 7270-4776 дугаарын утсаар холбогдох мөн Фэйсбүүк пэйж-руу холбогдож асуудалтай эсэх нь тодорхой болвол буцаах бараагаа хүргэлтээр манай салбарлуу явуулна.
Буцаасан бараа салбар төв дээр ирж асуудалтай эсэхыг нь шалгасаны дараа буцаан олголтын мөнгө захиалагчын дансруу орно.
Худалдан авагч нэгэн зэрэг нэг төрлийн барааны сонголтоос дээд хязгаар 10ширхэг хүртлэх худалдан авах боломжтой. Хэрэв 10 ширхэгээс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд Карго Хүргэлт үнэ нэмэлтээр төлөлт хийгдэнэ. Super J Store дэлгүүрийн зүгээс холбогдож нэмэлт хүргэлтийн үнэ-ийг мэдэгдэнэ. Хэрэв захиалга өгсөн барааны тоо ширхэг дутах, барааны нөөц хүрэлцэхгүй тохиолдолд Super J Store онлайн дэлгүүрийн зүгээс захиалгчтай холбогдож мэдэгдсэний дараа захиалга цуцлагдах магадлалтай.
Та бараа захиалга хийсэний 24 цагийн дотор яаралтай холбогдож захиалгаа цуцлаж дахин захиалга хийх боломжтой. Хэрэв хугацаа хэтэрсэн мөн аль хэдийн захиалсан бараа монголруу Карго ачаагаар гарсан тохиолдолд бараа захиалга цуцлагдах боломжгүйг анхаарна уу!
Та манай худалдааны вебсайтыг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
Та захиалга хийснээс хойш 24 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг 100% шилжүүлснээр захиалга нь баталгаажна. Хэрэв захиалгын төлбөр 24 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болохыг анхаарна уу. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд та хүсвэл захиалгыг дахин шинээр захиалах боломжтой.
Super J Store онлайн дэлгүүрт бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн захиалах, сонирхож байгаа бараа бүтээгдэхүүнээ хүслийн жагсаалтад хадгалах болон худалдан авах захиалга хийх боломжтой болно. Вебсайтын баруун дээд буланд байршиж буй нэвтрэх хэсгийг сонгон нэвтрэх эсвэл бүртгүүлэх сонголтын аль нэгийг сонгож бүртгүүлнэ. Мөн та өөрийн фэйсбүүк хаягаар шууд бүртгүүлж нэвтрэх боломжтой. Хэрэв та фэйсбүүк хаяггүй бол Зочноор нэвтэрч орох боломжтой. (Та зочноор нэвтэрсэн тохиолдолд таны дараагийн худалдан авалт дээр захиалгын мэдээлэл харагдахгүйг анхаарна уу! Super J Store онлайн дэлгүүрийн худалдааны системд бүртгүүлэх үед таны фэйсбүүк хаяг болон үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Таны оруулсан нууц үгийг систем кодчилж хадгалах тул таниас өөр хүн нууц үгийг тань мэдэх боломжгүй.
Шаардлагатай. Өөрийн фэйсбүүк хаягаар шууд бүртгүүлж нэвтрэх боломжтой. Хэрэв та фэйсбүүк хаяггүй бол Мөн Зочноор нэвтэрч орох боломжтой. (Та зочноор нэвтэрсэн тохиолдолд таны дараагийн худалдан авалт дээр захиалгын мэдээлэл харагдахгүйг анхаарна уу!)
Super J Store онлайн дэлгүүрийн худалдааны системд бүртгүүлэх үед таны фэйсбүүк хаяг болон үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Таны оруулсан нууц үгийг систем кодчилж хадгалах тул таниас өөр хүн нууц үгийг тань мэдэх боломжгүй.